Хувийн нууцлалын бодлого

Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан огноо: 2026/08/30

Энэхүү нууцлалын бодлого нь “Аспен Технологи Жапэйн” ХХКомпанийн “japanshop.mn” сайт хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ямар зорилгоор ашиглаж, хэнд дамжуулж, хэр хугацаанд хадгалж, хэрхэн устгадгийг тайлбарласан баримт бичиг юм.

ТА САЙТАД БҮРТГЭЛ ҮҮСГЭСНЭЭР ЭСХҮЛ ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАСНААР ЭНЭХҮҮ НУУЦЛАЛЫН БОДЛОГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨНД ТООЦНО.

Нэг. Ерөнхий зүйл

  1. Энэхүү нууцлалын бодлого нь "Аспен Технологи Жапэйн" ХХК /цаашид Үйлчилгээ үзүүлэгч гэнэ/-ийн эзэмшлийн www.japanshop.mn сайт болон түүнтэй холбоотой мэдэгдлийн үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалж, устгадгийг тодорхойлно.
  2. Нууцлалын бодлого нь Үйлчилгээний ерөнхий нөхцөлийн салшгүй хэсэг байх ба Хэрэглэгч бүртгэл үүсгэснээр эсхүл сайтын үйлчилгээг ашигласнаар үүнийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
  3. Үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай" хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
  4. Бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд шинэчилсэн эхийг энэ хуудсанд байршуулж, дээрх өөрчлөлтийн огноог шинэчилнэ. Мэдээлэл боловсруулах зорилго үндсээр өөрчлөгдөх тохиолдолд бүртгэлтэй имэйл хаягаар нэмэлт мэдэгдэл хүргүүлнэ.
  5. Холбоо барих: "Аспен Технологи Жапэйн" ХХК. Хаяг: Улаанбаатар хот, Модны 2, 64-р байр. Утас: 7700-8877. Имэйл: info@japanshop.mn.

Хоёр. Бидний цуглуулдаг мэдээлэл

  1. Бүртгэлийн мэдээлэл: овог, нэр, имэйл хаяг, утасны дугаар, нууц үгийн буцаан задлах боломжгүй хэлбэрт хувиргасан хувилбар, харилцах хэлний сонголт, мэдэгдэл хүлээн авах эсэх сонголт.
  2. Гаалийн мэдүүлгийн мэдээлэл: регистрийн дугаар, гадаад иргэний хувьд паспортын дугаар болон иргэншил, хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн дугаар. Эдгээрийг зөвхөн гаалийн мэдүүлэг үйлдэх, төлбөр тооцоо баталгаажуулах зорилгоор ашиглана.
  3. Хүргэлт, хүлээн авагчийн мэдээлэл: хаягийн жагсаалт, хүлээн авагчийн овог нэр, утасны дугаар, регистрийн дугаар. Хэрэглэгч өөрөөс бусад этгээдийн мэдээллийг оруулж хадгалсан тохиолдолд тухайн этгээдийн зөвшөөрлийг авсан гэж үзнэ.
  4. Захиалгын мэдээлэл: захиалсан барааны нэр, холбоос, үнэ, тоо ширхэг, захиалгын төлөв, төлбөрийн түүх, хэтэвч болон Shop Point-ийн гүйлгээ.
  5. Төлбөрийн мэдээлэл: банкны шилжүүлгийн гүйлгээний утга, дүн, огноо /банкнаас ирсэн хуулгыг захиалгатай тулгах зорилгоор хүлээн авна/, түүнчлэн LendMN, StorePay-ээр төлөх тохиолдолд тухайн үйлчилгээнд бүртгэлтэй утасны дугаар. Үйлчилгээ үзүүлэгч нь таны картын дугаар, CVV код, банкны нэвтрэх нэр, нууц үгийг цуглуулдаггүй, хадгалдаггүй.
  6. Харилцааны мэдээлэл: чатаар бичсэн мессеж, санал хүсэлт, буцаах дуудлагын хүсэлт, барааны сэтгэгдэл, үнэлгээ.
  7. Техникийн мэдээлэл: IP хаяг, хөтчийн болон төхөөрөмжийн төрөл, үзсэн хуудас, хайсан үг, нэвтрэх оролдлого, мэдэгдэл хүргэх төхөөрөмжийн токен. Эдгээрийг сайтын ажиллагаа, аюулгүй байдал, статистикийн зорилгоор ашиглана.
  8. SkyBox-той холбоотой мэдээлэл: энэ бодлогын долдугаар зүйлд тусад нь заасан болно.

Гурав. Мэдээллийг ашиглах зорилго

  1. Захиалга бүртгэх, худалдан авалт хийх, тээвэрлэх, гаалийн бүрдүүлэлт хийх, барааг Хэрэглэгчид хүлээлгэн өгөх.
  2. Захиалгын явц, төлбөр, хүлээн авах сонголттой холбоотой мэдэгдлийг имэйл, SMS болон апп-ын мэдэгдлээр хүргэх.
  3. Төлбөр тооцоо баталгаажуулах, банкны гүйлгээг захиалгатай тулгах, илүү төлөлт болон буцаалтыг шийдвэрлэх.
  4. Хэрэглэгчийн асуулт, санал хүсэлт, гомдлыг хүлээн авч барагдуулах.
  5. Залилан, зүй бус хэрэглээ, автомат хандалт болон аюулгүй байдлын зөрчлөөс сайт болон хэрэглэгчийг хамгаалах.
  6. Хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг /нягтлан бодох бүртгэл, гааль, татвар, эрх бүхий байгууллагын хүсэлт/-ийг биелүүлэх.
  7. Үйлчилгээг сайжруулах зорилгоор хувь хүнийг тодорхойлох боломжгүй, нэгтгэсэн статистик гаргах.
  8. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд зардаггүй, түрээслүүлдэггүй.

Дөрөв. Күүки болон хөтөч дэх хадгалалт

  1. Заавал шаардлагатай күүки: нэвтрэлтийн сесс, нэвтэрсэн төлөвийг сануулах токен, зочны сагсны танигч. Эдгээргүйгээр нэвтрэх, захиалга хийх боломжгүй.
  2. Тав тухын күүки: сүүлд хайсан үгс, хаасан сануулгын төлөв, урамшууллын самбарын төлөв, урилгын кодын танигч. Эдгээрийн хүчинтэй хугацаа 20 минутаас 90 хоног хүртэл байна.
  3. Үйлчилгээ үзүүлэгч нь зар сурталчилгааны болон гуравдагч талын хяналтын күүки ашигладаггүй. Манай сайтад Google Analytics, Meta Pixel зэрэг аналитик болон сурталчилгааны хэмжилтийн скрипт байхгүй.
  4. Хөтчийн санах ойд /localStorage/ карго мэдүүлгийн ноорог болон өдөр тутмын зочны танигч түр хадгалагдана. Карго мэдүүлгийн ноорог зөвхөн таны төхөөрөмж дээр байх ба 24 цагийн дараа автоматаар устна. Зочны танигч өдөр бүр шинэчлэгдэж, өмнөх өдрийнх нь автоматаар устна.
  5. Күүкиг хөтчийнхөө тохиргооноос харах, устгах, хаах боломжтой. Заавал шаардлагатай күүкиг хаасан тохиолдолд сайтын үндсэн үйлчилгээ ажиллахгүй болохыг анхаарна уу.

Тав. Мэдээлэл дамжуулдаг гуравдагч талууд

Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээгээ хүргэхэд зайлшгүй шаардлагатай хэмжээний мэдээллийг дараах талуудад дамжуулна:

  1. Имэйл хүргэх үйлчилгээ /Amazon SES/: имэйл хаяг, овог нэр, захиалгын дугаар болон мэдэгдлийн агуулга.
  2. SMS хүргэх үйлчилгээ /Юнител, Мобиком, Скайтел, Ж-Мобайл болон Amazon SNS/: утасны дугаар болон мессежийн агуулга.
  3. Хэсэгчилсэн төлбөрийн үйлчилгээ /LendMN, StorePay/: тухайн үйлчилгээнд бүртгэлтэй утасны дугаар, төлөх дүн, захиалгын дугаар. Овог нэр, имэйл, регистрийн дугаар дамжуулагдахгүй.
  4. SkyBox шүүгээний оператор: шүүгээний танигч, хайрцгийн дугаар, захиалгын дугаар болон долдугаар зүйлд заасан видео бичлэг.
  5. Мэдэгдэл хүргэх үйлчилгээ /Google Firebase, Apple APNs болон хөтчийн үйлдвэрлэгчийн мэдэгдлийн сервер/: төхөөрөмжийн токен, мэдэгдлийн гарчиг, агуулга.
  6. Хиймэл оюун ухааны үйлчилгээ /Anthropic/: наймдугаар зүйлд дэлгэрэнгүй заасан.
  7. QR код үүсгэх үйлчилгээ /api.qrserver.com, боломжгүй тохиолдолд Google Charts/: SkyBox-ийн нээх кодыг QR зураг болгон хувиргах үед тухайн код уг үйлчилгээ рүү дамжина.
  8. Илгээмж хянах үйлчилгээ /TrackingMore/: тээвэрлэлтийн хяналтын дугаар.
  9. Газрын зургийн үйлчилгээ /Google Maps/: холбоо барих болон SkyBox-ийн байршлын хуудсанд газрын зураг ачаалах үед таны IP хаяг, хөтчийн мэдээлэл Google-д дамжина.
  10. Богино холбоос үүсгэх үйлчилгээ /quik.mn/: холбоосын хаяг болон захиалгын дугаар.
  11. Сүлжээний хамгаалалтын үйлчилгээ /Cloudflare/: сайт руу хандах хүсэлт дамжин өнгөрөх ба IP хаяг, хөтчийн мэдээлэл боловсруулагдана.
  12. Нөөцлөлтийн үүлэн сан /Backblaze B2/: өгөгдлийн сангийн нөөц хуулбар хадгалагдана.
  13. Хууль ёсны шаардлага: шүүх, прокурор, цагдаа болон бусад эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжийн дагуу албан ёсоор шаардсан тохиолдолд шаардлагатай мэдээллийг гаргаж өгнө.
  14. Улс хооронд дамжуулах: дээрх үйлчилгээ үзүүлэгчдийн зарим нь Монгол Улсаас гадна байрлах сервер ашигладаг тул мэдээлэл улсын хилээр дамжин боловсруулагдаж болно. Ийм тохиолдолд үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай хамгийн бага хэмжээний мэдээллийг л дамжуулна.
  15. Дээрх талууд мэдээллийг зөвхөн тухайн үйлчилгээг гүйцэтгэх зорилгоор ашиглах үүрэгтэй бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч тэдгээрт өөр зорилгоор ашиглах эрх олгодоггүй.

Зургаа. Facebook болон Google-ээр нэвтрэх

  1. Та Google эсвэл Facebook-ээр нэвтрэхийг сонговол зөвхөн дараах хүрээний зөвшөөрлийг хүсэн авна: Google-ийн хувьд openid, email, profile /нэвтрэлтийн танигч, имэйл хаяг, үндсэн профайл/, Facebook-ийн хувьд public_profile /нийтэд нээлттэй профайл/.
  2. Үйлчилгээ үзүүлэгч нь эдгээр сүлжээнээс таны найзын жагсаалт, зурган цомог, нийтлэл, хувийн мессежийг уншдаггүй, татаж авдаггүй.
  3. Манай өгөгдлийн санд зөвхөн тухайн сүлжээнээс олгосон хэрэглэгчийн танигч болон нэвтрэлтийн токен хадгалагдана.
  4. Google-ээр нэвтрэх үйлдэл нь шинэ бүртгэл автоматаар үүсгэдэггүй. Ижил имэйл хаягтай урьдчилан бүртгүүлсэн хэрэглэгч байхгүй тохиолдолд нэвтрэлт амжилтгүй болно.
  5. Холбосон бүртгэлээ "Хувийн тохиргоо" хэсгээс салгах боломжтой. Салгасан даруйд тухайн сүлжээний танигч болон токен манай сангаас устана. Мөн info@japanshop.mn хаягаар холбогдож устгуулах хүсэлт гаргаж болно.

Долоо. SkyBox шүүгээ, нээх код, видео бичлэг

  1. SkyBox-оос бараагаа авахыг сонгосон тохиолдолд захиалгын дугаар, шүүгээний байршил болон хайрцгийн дугаарыг шүүгээний операторт дамжуулна.
  2. Шүүгээ нээх 4 оронтой кодыг таны бүртгэлтэй утасны дугаар руу SMS-ээр илгээх ба уг код нь үүсгэгдсэнээс хойш 15 минутын хугацаанд хүчинтэй байна.
  3. Шүүгээ нээгдэх, хаагдах бүрд үйлдлийн бүртгэл хөтлөгдөнө. Уг бүртгэлд захиалгын дугаар, хэрэглэгчийн танигч, үйлдэл хийсэн цаг болон IP хаяг тэмдэглэгдэнэ.
  4. Аюулгүй байдал хангах, маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор шүүгээ нээгдэх үеийн богино видео бичлэг хийгдэнэ. Уг бичлэгийг 60 хоног хадгалж, дараа нь автоматаар устгана.
  5. Хэрэглэгч өөрийн захиалгын хуудсанд нэвтэрч зөвхөн өөрийн барааг хүлээн авсан бичлэгийг үзэх боломжтой. Бусад хэрэглэгчийн бичлэг харагдахгүй.
  6. Шүүгээ нээх кодыг бусдад дамжуулсан, эсхүл бусдад нээлгэсэн тохиолдолд үүсэх эрсдэлийг Хэрэглэгч өөрөө хариуцна.

Найм. Хиймэл оюун ухаанаар хариу өгөх үйлчилгээ

  1. Сайтын чат хэсэгт тавьсан асуултад түргэн хариу өгөх зорилгоор Үйлчилгээ үзүүлэгч хиймэл оюун ухааны үйлчилгээ /Anthropic/-г ашиглаж болно.
  2. Ийнхүү ашиглах тохиолдолд асуултад хамааралтай дараах мэдээлэл тухайн үйлчилгээ рүү дамжина: таны овог нэр, захиалгын дугаар, захиалгын болон төлбөрийн төлөв, төлөх дүн, хүргэлтийн хаяг, SkyBox-ийн байршил, өмнөх харилцааны түүх болон таны бичсэн мессеж.
  3. Хиймэл оюун ухаан нь банкны дансны дугаар, шүүгээ нээх код зэрэг эмзэг мэдээллийг хариултдаа дамжуулахгүй бөгөөд буцаалт, нөхөн төлбөр, хөнгөлөлтийн шийдвэр гаргах эрхгүй. Ийм асуудлыг зөвхөн ажилтан шийдвэрлэнэ.
  4. Уг үйлчилгээг идэвхгүй болгох боломжтой бөгөөд идэвхгүй үед бүх хариултыг ажилтан бичнэ. Хиймэл оюун ухааны хариулт нь чат руу шууд илгээгдэх ба ажилтан харилцааг хянаж, шаардлагатай бол нэмэлт хариу өгч залруулна.
  5. Хэрэглэгч хүсвэл ажилтантай шууд харилцахаар хүсэлт гаргах эрхтэй.

Ес. Хадгалах хугацаа болон аюулгүй байдал

  1. Бүртгэл болон захиалгын мэдээллийг таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд, түүнчлэн нягтлан бодох бүртгэл, гааль, татварын хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.
  2. Тодорхой төрлийн мэдээлэл дараах хугацааны дараа автоматаар устна: нэвтрэх оролдлогын бүртгэл 24 цаг, SkyBox-ийн видео бичлэг 60 хоног, шүүгээ нээлтийн үйл явдлын бүртгэл 90 хоног, бүртгэлгүй зочны төхөөрөмжийн мэдэгдлийн токен 180 хоног, хугацаа дууссан нэвтрэлтийн токен тухай бүр.
  3. Төлөгдөөгүй болон идэвхгүй захиалгыг тогтоосон хугацааны дараа устгах ба түүнтэй холбоотой бүртгэл давхар устна.
  4. Хэрэглэгч сайттай харилцах бүх холболт шифрлэгдсэн HTTPS сувгаар явагдана. Нууц үгийг буцаан задлах боломжгүй хэлбэрээр хадгална.
  5. Далдалсан хэлбэрээр харагддаг эмзэг мэдээлэл /утасны дугаар, имэйл, регистрийн дугаар, паспортын дугаар, хаяг/-ыг ажилтан ил болгон харах үед хэн, хэзээ, ямар талбарыг харсныг тусад нь бүртгэдэг.
  6. Ажилтнууд зөвхөн ажлын үүргийнхээ хүрээнд, олгогдсон эрхийн түвшинд тохирсон мэдээлэлд хандана.

Арав. Таны эрх, хүсэлт гаргах, холбоо барих

  1. Та "Хувийн тохиргоо" хэсгээс өөрийн бүртгэлийн мэдээллийг үзэх, засварлах, нууц үгээ солих, мэдэгдэл хүлээн авах эсэхээ сонгох боломжтой.
  2. Хүргэлтийн хаяг болон хүлээн авагчийн жагсаалтаа "Хүргэлтийн хаяг" хэсгээс нэмэх, засварлах, устгах боломжтой.
  3. Facebook болон Google-ийн холболтыг "Хувийн тохиргоо" хэсгээс салгана.
  4. Бүртгэлээ устгуулах хүсэлтийг info@japanshop.mn хаягаар илгээнэ үү. "Хувийн тохиргоо" хэсгийн "Бүртгэл устгах" хэсгээр мөн хүсэлт үлдээх боломжтой. Хүсэлтийг ажилтан хүлээн авч шалгасны дараа хуулиар хадгалах үүрэгтэй мэдээллээс бусдыг устгана. Дуусаагүй захиалга эсхүл төлөгдөөгүй өр байгаа тохиолдолд түүнийг барагдуулах хүртэл устгал хойшилно.
  5. Өөрийн мэдээллийн хуулбарыг авах, буруу мэдээллийг залруулах, боловсруулалтыг хязгаарлуулах хүсэлтийг мөн info@japanshop.mn хаягаар гаргана. Хүсэлтийг ажлын 10 хоногт багтаан хянаж хариу өгнө.
  6. Энэхүү үйлчилгээ нь хүүхдэд зориулагдаагүй. 18 нас хүрээгүй этгээдийн мэдээллийг зориудаар цуглуулдаггүй бөгөөд ийм мэдээлэл цугларсныг мэдсэн тохиолдолд устгана.
  7. Нууцлалтай холбоотой аливаа асуулт, санал, гомдлыг info@japanshop.mn хаягаар эсхүл 7700-8877 дугаараар хүлээн авна.